news-details
Мэдээ

“Хотын стандарт, иргэдийн ая тухтай орчин” зөвлөгөөнийг зохион байгууллаа


Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөний хүрээнд дөрвөн удаагийн салбар зөвлөгөөнийг зохион байгуулж буй. Энэ дагуу өнөөдөр “Хотын стандарт, иргэдийн ая тухтай орчин” салбар зөвлөгөөн болж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагын гадна орчны тохижилт, ажил үйлчилгээнд хамаарах гурван бүлгийн 19 стандартыг түүвэрлэн танилцууллаа. Тус бүлэг стандартад сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон төрийн байгууллагын гадна зам талбай, хашаа хайс, гэрэлтүүлэг, камержуулалт, тусгай хэрэгцээний ногоон байгууламж, авто зогсоол зэргийг иргэд, үйлчлүүлэгчдийн болон хүүхдийн аюулгүй, ая тухтай байдалд нийцүүлэн төлөвлөх, барьж байгуулах талаар тодорхой шаардлагуудыг тусгажээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй байдлыг хангуулах талаар тусгаж өгснөөрөө ихээхэн ач холбогдолтой. 

Хуваалцах