news-details
Мэдээ

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд 1.1 сая санал иржээ


НЗДТГ-ын дарга И.Баатархүү Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар иргэдийн санал асуулгын үр дүнгийн нэгтгэлийг төлөөлөгч нарт танилцуулав. Нийслэл, дүүргийн ОНХС-гийн хөрөнгөөр 2023 онд хийх төсөл, хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг улс даяар 2022 оны дөрөвдүгээр сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны хооронд цахимаар авсан. Ийнхүү нийт 1.140.376 төсөл, арга хэмжээний санал иржээ. Үүнд: 
1. Нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх тохижилт, тоглоомын талбай байгуулах
2. Камержуулалт, гэрэлтүүлэг, автомашины зогсоолыг нэмэгдүүлэх
3. Өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, гадна талбайн тохижилтыг сайжруулах
4. Авто замын засвар, шинэчлэл хийх
5. Орон сууцны байрны дээвэр, засварыг хийх
6. Худаг, усан санг нэмэгдүүлэх
7. Ногоон байгууламж бий болгох
8.  Үерийн ус зайлуулах суваг, шуудуу, хоолой хийх
9. Нийтийн бие засах газар барих, сэргээн засварлах, тохижуулах зэрэг асуудлуудад хамгийн их санал иржээ. 

Хуваалцах