news-details
Мэдээ

Орон сууцны барилга барих гэж байсан газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр боллоо


Баянзүрх дүүргийн 6-р хороонд “Наран трейд” ХХК сургуулийн зориулалтаар барилга барина хэмээн мэдэгдэж байсан газартаа 16 давхар орон сууц барихаар ажлаа эхэлсэн байна. Иймээс оршин суугчид үүнийг эсэргүүцэн, зохион байгуулалтад орж, НИТХ-ын төлөөлөгчид болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ханджээ. Энэ дагуу НЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, мөн НИТХ-ын төлөөлөгч нараас бүрдсэн хоёр Ажлын хэсэг гарч, дүгнэлтээ гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга өнөөдөр Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай захирамж гаргалаа. 

Хуваалцах