news-details
Мэдээ

Д.Сумъяабазар: Хотын хөгжлийн шинэ чиг эндээс эхэлнэ


-Хотыг хот шиг хөгжүүлэх, иргэндээ ээлтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй, эмх замбараатай болгохын тулд хийх бодит алхам нь нэгдсэн стандартыг боловсруулах, батлах, хэрэгжүүлж эхлэх үйл явц болж байна. Улаанбаатарын хувьд энэ бол шинэ эхлэл. 50 жилийн дараа, 100 жилийн дараа бидний үр хойч амьдрах энэ хотыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг чиг эндээс эхэлнэ. Бүгдэд ээлтэй орчин, хүртээмжтэй тэгш үйлчилгээ, ажиллаж амьдрах аюулгүй тайван нөхцөлийг бүрдүүлэх бодлогын бичиг баримтыг цаашид олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжүүлэх, мөрдөх, хэрэгжилтийг нь хянах үйл явцад төр, албан байгууллагууд, иргэд бүгд нэгдэж, өөр өөрсдийн санаачилга, манлайллаа үзүүлэх нь нэн чухал.
НИТХ-ын хурлаар баталсан эдгээр стандартыг хийж буй, цаашид хийх ажилд тусган мөрдөөд эхэлж байна. Тухайлбал, нийтийн тээврийн салбарын стандартыг хангасан 65 автобусыг үйлчилгээнд нэвтрүүллээ. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхдээ энэ шаардлагуудыг мөрдөнө гэсэн үг.

Хуваалцах