news-details
Мэдээ

Дүүргийн удирдлагууд ногоон байгууламж, явган болон дугуйн замын нэгдсэн төлөвлөлт гаргаж, Хотын даргад танилцуулна


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, ирэх жил хийхээр төлөвлөж байгаа явган болон дугуйн зам, ногоон байгууламжийн талаарх мэдээллийг нь сонслоо. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хувьд 64 байршилд чөлөөлөх шаардлагатай 1559 гарааш байснаас энэ жил 1234-ийг чөлөөлж, эхнээс нь явган болон дугуйн зам тавиад эхэлжээ. Харин Хан-Уул дүүргийн удирдлагууд Эко коридор байгуулахаар төлөвлөснөө танилцуулав.
Хотын дарга уулзалтын төгсгөлд дүүргийн удирдлагуудад хаана, ямар ногоон байгууламж, явган болон дугуйн зам барих талаарх төлөвлөлтөө долоо хоногийн дотор бэлтгэж, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвөөс гаргасан судалгаатай нэгтгэж, 14 хоногийн дараа нэгдсэн төлөвлөлтөө танилцуулах үүрэг өглөө. 

Хуваалцах