Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас жил бүр тогтмол зохион байгуулдаг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн, худалдаанд дотоодод үйлдвэрлэсэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулж байгаа бөгөөд худалдаа эрхлэгчдээс асрын түрээс авахгүй байгаа юм. Тиймээс худалдаа эрхлэгчдийн зүгээс бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаална.
Ням гараг хүртэл дөрвөн хоногийн турш 10:00-18:00 цагийн хооронд үргэлжлэх үзэсгэлэн, худалдааг зорин, өвлийн бэлтгэлээ базаахын зэрэгцээ дотоодынхоо бүтээгдэхүүнийг худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс уриаллаа.