news-details
Мэдээ

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Хотын дарга Азийн хөгжлийн банк сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжилд чухал хувь нэмэр оруулж, дэмжин ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн Улаанбаатар хотод тулгамдаж буй суурь асуудлууд болох инженерийн дэд бүтцийн хүртээмж, орлогод нийцсэн орон сууцыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллаж, гэр хорооллын иргэдийн амьдрах нөхцөл, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг хамгийн том түнш бол Азийн хөгжлийн банк гэдгийг онцоллоо. 
Уулзалтын үр дүнд талууд боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжийг судлахаар тохиролцов.

Хуваалцах