2022 онд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэн хийж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд нийслэлийн удирдлагууд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд бүтээн байгуулалт хийж буй газруудад удаа дараа очиж ажилласан. Мөн дүүрэг бүрд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэл өгсөн.
Засаг даргын хувьд нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа сурталчилгааны самбар, хашаа, хайс буулгах, явган хүний зам өргөтгөх гэх мэт ажлуудад ач холбогдол өгч ажилласан. Явган хүний замыг 3-7 метрийн өргөн болгож байгаа” хэмээлээ.