news-details
Мэдээ

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта тэргүүтэй Италийн үндэсний судалгааны зөвлөл болон түүний дэргэдэх Хөгжлийн инновац ба үйлчилгээ судлалын институтийн төлөөлөгчидтэй уулзлаа. Энэ үеэр талууд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах, ногоон эдийн засгийг дэмжих зорилготой байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R /ариглая, ангилъя, ашиглая/ дадал буюу “3R4UB” төслийн талаар санал солилцов. Түүнчлэн талууд “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-д хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар боллоо. Төлөөлөгчид мөн тус төсөлд мэргэжлийн зөвлөгөө өгнө гэдгээ ч илэрхийлсэн юм. 

Хуваалцах