Улаанбаатар хотын замын түгжрэлийн 54,7 хувь нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөнөөс үүдэлтэй. Нийслэлийн сургуулийн дийлэнх нь хотын төвд байршсан, өдөр бүр 168,000 сурагч, 7844 багш дүүрэг хооронд зорчиж байгаа нь замын ачаалал нэмэгдэхэд нөлөөлдөг. ЕБС-ийн ачаалал, төвлөрлийг бууруулахын тулд хүн ам олонтой томоохон хотхон, хорооллууд дунд цэцэрлэг, сургууль барих концепцийг Боловсролын яам, НЗДТГ-аас танилцууллаа.