Тавантолгой түлш ХХК нь 2019 оноос өнөөдрийг хүртэл “Энержи Ресурс” ХХК-ийн “Ухаа худаг”-ийн нүүрсний уурхайгаас угааж баяжуулсан нүүрсний дундын бүтээгдэхүүн буюу мидлингээр шахмал түлш үйлдвэрлэж байна.
Тус уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, Жайка байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, Жайка төслийн дэд дарга Нацужи Саваки, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Батшагай зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.
Агаар бохирдуулагч суурин эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийж байна
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагаас Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.