Говь-Алтай аймгийн Хөхмөрьт суманд өндөр хүчин чадал бүхий шүүлтүүртэй, ухаалаг худаг ашиглалтад оруулсан байна.
Байгаль орчны асуудлуудыг цаг алдалгүй олон нийтэд мэдээлж, шийдвэр гаргагчдын болон нийт ард иргэдийн анхаарлыг хандуулах контентуудыг бүтээж буй МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд БОАЖЯ-наас “Мицүбиши-L200” маркын автомашин гардууллаа.
Монгол Улсын Засгийн газраас “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хандивын аяныг хоёрдугаар сарын 18-ны өдөр зарлаж, хандивын данс нээснийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар мэдэгдэж байсан билээ.
Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор” бүтээн байгуулах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийн эхний хурал боллоо.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд “Таван толгой түлш” ХХК онцгой горимд үйлдвэрлэл, нөөцлөлт, түгээлт, нийлүүлэлт, зорилтот бүлгийн өрхөд түлш тараах ажлыг зохион байгуулж байна.