Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2020 оны 11 дүгээр сарын 4-нөөс эхлэн улс орон даяар зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, сонгон шалгаруулалтын газрын албан хаагчид өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийв.
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэхийг дэмжсэн.
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, дэмжлээ.
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христеаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд тэр дундаа хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл солилцлоо.
Монгол Улс, ХБНГУ–ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчны салбарт сүүлийн 20 жилийн хугацаанд техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт “Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах” зорилт тусгасан.