Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд энэ сарын 3, 4-ний өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нар ажиллав.
Монгол Улсад гарч буй гал түймрийн 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдог.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн зөвлөх Ноён.Зонг Хонг Тао тэргүүтэй БНХАУ-ын Байгалийн Баялгийн Яамны харьяа Геологийн албаны төлөөлөгчид Ашигт малтмал, газрын тосны газрын урилгаар 2019 оны 7 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд Монгол улсад айлчилсан бөгөөд энэ үеэр өмнөх хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн геологийн судалгааны ажлын үр дүнг харилцан дүгнэж, санал солилцлоо.
Бөөрөлжүүтийн уурхай нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт байрлах тусгай зөвшөөрөл бүхий “Бөөрөлжүүтийн тал” хүрэн нүүрсний томоохон ордод түшиглэн нүүрсний уурхай, цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай томоохон төсөл юм.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрдэнэс Монгол ХХК-ний гүйцэтгэх захирал П.Ганхүү болон бусад албаны хүмүүс Шивээ овоогийн нүүрсний уурхайд ажиллалаа.
Урбанекаар овоглосон Б.Лхагважав МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад буусан нэгэн. Улс төрд хэдэнтээ үзэж, амжилт олоогүй тэрээр аливаа асуудлыг “Улс төржүүлэхдээ” гарамгай.