Өнөөдөр АМГТГ-аас шатахууны үнийн бууралтын талаар мэдээлэл хийлээ.
Метан хийн нөөцийг тогтоосноор метан хийг хэрэглээнд нэвтрүүлэх эдийн засаг, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх томоохон алхмууд тавигдана гэж үзэж байна.
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ бууж байгаатай холбоотой Улаанбаатар хотын бүх ШТС үнээ буулгасан бөгөөд орон нутгийн үнийг өнөө оройдоо багтаан өөрчилнө гэж АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өнөөдөр мэдээллээ.
Залуу насны эрч хүч, оюун ухаанаа эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд зориулж, байгууллагынхаа зорилтыг хэрэгжүүлэхэд авьяас билгээ дайчлан ажиллаж ирсэн, гавьяаны амралтандаа гарч байгаа ТЗУХ-ийн мэргэжилтэн Ц.Уранцэцэг, үйлчлэгч Д.Отгонбаяр, ГХХ-ийн мэргэжилтэн Г.Наранцэцэг, Н. Оюунцэцэг, Х.Баяржаргал, ЭБМТТ-ийн ажилтан Ц.Цэрэндулам, Ц.Оюундарь, ГТБХ-ийн мэргэжилтэн Д.Аззаяа, УУГТЛ-ийн шинжээч Д.Гантуяа нарыг АМГТГ-ын удирдлага хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Эрдэс баялгийн салбар нь 2018 оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 23.5%, энэ оны эхний 7 сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72.0%, улсын нийт экспортын 88.2%, гадаадын нийт хөрөнгө оруулалтын 64%, улсын төсвийн нийт орлогын 40 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Энэ нь эдийн засагт үзүүлж байгаа шууд нөлөө юм.
АМГТГ-аас 2019 оны 16-наас 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Зүүн болон Зүүн-өмнөд Азийн геологийн шинжлэх ухааны зохицуулах хороо /CCOP/ болон БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/-ийн “Уламжлалт бус газрын тос болон байгалийн хий” хамтарсан төслийн хүрээнд “Азийн занарын эрчим хүчний нөөц баялгийн үнэлгээ” сэдэвт сургалт семинарыг анх удаа зохион байгуулж байна.