news

Монгол улсын Ашигт малтмал, Газрын тосны газар Оросын холбооны улсын “Росгеологи”-той хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд  /2019.09.03/ АМГТГ-ын дарга Х.Хэрлэн Оросын Холбооны Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэгийн  Ерөнхий захирал С.Н. Горьков нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны гол чиглэл нь байгалийн баялгийг зохистой хөгжүүлэхэд  чиглэж,  Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын хэвлийн геологийн судалгааны асуудлаар гүйцэтгэх хамтын  үйл ажиллагааны үндэс болох бөгөөд хоёр улсын хууль, тогтоомжийн дагуу хэрэгжих юм.

news

АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрээр "Сауд Гоби Коэл Транс" ХХК-ны MV-017038 MV-019036 тоот тусгай зөвшөөрлийг цуцаллаа

АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрээр "Сауд Гоби Коэл Транс" ХХК-ны MV-017038 MV-019036 тоот тусгай зөвшөөрлийг цуцаллаа

news

Хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгууллаа

Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” хий хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах төслийн ажил бодит биелэлээ олоход нэг шат ахилаа хэмээн хуралдаанд оролцогч талууд онцлон тэмдэглэж, харилцан баяр хүргэлээ.

news

“Түлшний чанарын удирдлагын тогтолцоо” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа

Тус сургалтаар БНСУ-ын Газрын тосны бүтээгдэхүүний чанар хангамжийн газрын бизнесийн салбар хариуцсан гүйцэтгэх захирал Ноён.Ким Донг Кил тэргүүтэй төлөөлөгчид, мэргэжилтнүүд өөрийн улсын газрын тосны салбарын чанар удирдлагын тогтолцоо болон хууль, эрх зүйн орчны талаарх танилцуулга хийв

news

Санамж бичиг байгуулав

Өнөөдөр  Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн асуудал хариуцсан орлогч дарга М.Энхжаргал  Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант Улсад төвтэй Датамайн интернэшнл компанитай санамж бичиг байгууллаа.

news

АМГТГ-аас Доншен газрын тос (Монгол) ХХК-ийн 2019 оны жилийн ажлын төлөвлөгөөг баталлаа

Монгол улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй Доншен газрын тос (Монгол) ХХК-ийн 2019 оны жилийн уулзалт 2018.12.13-12.14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.