Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс 14 дүгээр сургуульд ажиллаж, энэ хичээлийн жилээс хэрэгжих “Үдийн хоол” хөтөлбөрийн бэлтгэл ажилтай танилцлаа.
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Улсын хэмжээнд нийт 82 шалгалтын төв 9250 багш, боловсролын байгууллагын албан хаагчид ажиллаж байна.
Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийн шав тавих ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Синг нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Баянтүмэн суманд 150 ортой цэцэрлэгийн барилга баригдаж байна. Барилгын ажил өнөөдрийн байдлаар 85 хувьтай үргэлжилж байна.
Ховд аймгийн Манхан суманд 100 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо.
БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластерийн барилгын ажлын явцыг шалгалаа. Тус цогцолбор нь үндсэн долоон хэсэг барилга байгууламжаас бүрдэж байгаа юм.