Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 138 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээслээд өмчлүүлэх журам”-ын дагуу “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй түрээсэлж буй орон сууцыг өмчлөх гэрээ байгуулж эхэллээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээн авч уулзан байгаль орчин, аялал жуулчлалын салбарын зарим асуудлууд болон цаашид энэ салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 2020 сонгуульд парламентын гишүүнээр сонгогдон өчигдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөнтэй холбогдуулан үүрэгт ажил, тамга тэмдэг болон хотын томоохон бодлогын баримт бичгүүдээ нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд хүлээлгэн өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хотын даргын албан тушаалаа өгч байгаатай холбогдуулан 1 жил гурван сар буюу 460 хоногийн хугацаанд хийсэн бодлогын ажлаа тайлагналаа.
Шарын голын уурхай буюу “Шарын гол” ХК-ийн дэргэдэх сургалтын төв нь тус
уурхайн өнөөгийн удирдлагуудын санаачлагаар хуучин Шарын голын “Мэргэжлийн
сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн суурин дээр шинээр байгуулагдан ажиллаж эхэлжээ.
“Шарын гол” ХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний Хорооны
дарга Л.Наранбаатартай ярилцлаа.