news

ҮБХИС, ДХИС-ИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯРЫН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Өнөөдөр Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн 92, Дотоод Хэргийн Их Сургуулийн 88 дахь удаагийн хичээлийн жилийн төгсөлтийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд боллоо.

news

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР ХБНГУ-ЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ГЕНЕРАЛ Э.ЦОРНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр манай улсад 2022 оны 06 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж буй ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Эбэрхард Цорныг хүлээн авч уулзав.

news

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ЭНХИЙН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ОРЛОГЧ ЖИАН ПЬЕР ЛАКРУАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Засгийн Газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн Энхийн ажиллагаа хариуцсан орлогч ноён Жиан Пьер Лакруаг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзав.

news

Ж.П.ЛАКРУА: НҮБ-ЫН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ 5.8 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч ноён Жан Пьер Лакруа энэ сарын 16-ны өдрөөс 19-ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулах “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сэдэвт Олон Улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурлыг нээж үг хэлсэн. Та бүхэндээ үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

news

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ЭНХИЙН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ОРЛОГЧ Ж.П.ЛАКРУА МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч ноён Ж.П.Лакруа өчигдөр орой Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. 

news

ДЭЛХИЙН ЭНХИЙГ САХИУЛАГЧ БҮСГҮЙЧҮҮД ЧУУЛЖ БАЙНА

“Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт олон улсын хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Тус хуралд дэлхийн 30 улсын 60 орчим төлөөлөгч оролцож байгаа бөгөөд НҮБ-ын цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүний жендерийн тэгш байдлыг хангах стратегийн хэрэгжилтийг хэлэлцэж, цэргийн албаны бүх шатанд эмэгтэйчүүдийг элсүүлэх, сургах, сонгон шалгаруулахад тулгарч буй бэрхшээлүүдийг тодорхойлох, сайн туршлага, сургамжийг харилцан солилцох юм.